|
|
Шинэ мэдээ
АНУ-ын элчин сайдтай ажил хэргийн үдийн зоог барилаа
дэлгэрэнгүй
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks
|
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИГДАНА |
|
2012.05.11 Баасан
Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрынхан дотоод хэргийн их сургуульд сургалтын цогцолбор барих газрын асуудлыг нь өнөөдөр шийдвэрлэж өглөө. Ингэснээр дотоод хэргийн их сургуулийн материаллаг баазыг бэхжүүлж багш сурагчдын суралцах орчныг сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм. БЗД-т цэргийн анги нэгтгэл, цэргийн тодотголтой их дээд сургууль төвлөрөн байрладагаараа онцлогтой. Тэрч утгаараа дүүргийн засаг даргын тамгын газраас дотоодыг хамгаалах боловсон хүчин бэлтгэж байгаа сургуулиудын материаллаг баазын бэхжүүлэхэд анхаарсаар ирсэн юм. энэ удаад дотоод хэгийн их сургуулийн багш сурагчидад зориулж БЗД-ийн засаг дарга Батзориг сургалтын иж бүрэн цогцолбор байгуулах газрын асуудлыг нь шийдвэрлэлээ. Дотоод хэгийн их сургуулийн сургалтын цогцолбор болох полигон нь БЗД-ийн 20 дугаар хороонд баригдана. Ялалтын баярын энэ өдөр тус дүүргийнхэн 10 га газрын асуудлыг нь ийнхүү шийдвэрлэж өглөө. |
|
|
Жижиг дунд бизнеэс эрхлэгчидийг дэмжиж байна. |
2012.05.18 Баасан
Иргэн бүр үйлдвэрлэгч байж улс орны хөгжил түүнээс эхэлдэг. Иргэдийг жижиг дунд биезнес эрхлэх өрхийн аж ахуйгаа хөгжүүлэхэд зориулан Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баянзүрх нэг зүрх” төвийг нээжээ. Тус төв нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, олон төрлийн сургалт явуулах, зах зээлд бие даан ажиллах боломжийг хангах, тэднийг тасралтгүй хөгжих чадвартай аж ахуйн нэгж болгох, хөнгөлөлттэй ажлын байраар хангах, тэдний үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг мэдээллийн төв болох зорилготой юм. үйл ажиллагааны бас нэг хүрээ нь зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүнний судалгаа, хэрэглэгчийн судалгаа хийх, салбар бүрийн үйлдвэрлэл эрхлэгчдээс онгон өөрийн байранд үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгож байгаа юм.Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
|
|
дэлгэрэнгүй
|
|
Туул голын ормыг цэвэрлэлээ. |
|
2012.05.06 Ням
Орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аяны хүрээнд сурагчид ч өөрёлийн хувь нэмрийг оруулж байна. Баянзүрх дүүргийн Гачуурт, Улиастайн орчмын Туул гол дагуух ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс доторх хог хаягдлыг 85, 87 дугаар дунд сургуулийн багш, ахлах ангийн сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд цэвэрлэжээ. Нийт 400 гаруй хүн уг цэвэрлэгээнд оролцлоо. Цэвэрлэгээгээр 4,2 км уртааш талбайг хамруулан 2 тонн хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэв. Баянзүрх дүүрэг нь “Хоггүй “Улаанбаатар” аяны хүрээнд долоо хоног бүрийн “Бямба” гараг бүр бүх нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулан ажиллаж байна.
|
|
Дүүргийн Засаг дарга Б.Батзориг хороодод ажиллаж байна. |
|
2012.05.04 Баасан
Цаг зав муутай иргэд төр захиргааны байгууллагаар эргэлдэж хувийн ажлаа амжуулах боломж тэр бүр олдоод байдаггүй. Иргэдэд бичиг баримтаа цэгцлэх, даатгалд хамрагдах, гэрлэлтээ батлуулах, шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээ авах, хуулийн зөвөлгөө авахаас эхлүүлээд ажил мундахгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас удамжлал болгон зохион байгуулдаг “Дүүргийн Засаг даргын өдөр” өдөрлөгийг 3 дах жилдээ зохион байгуулж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэх, Засаг даргын тамгын газрын хэлтэс албадын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хороодын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дүүрэг хороодын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэн, төр аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөхөд энэ өдөрлөгийн гол зорилго оршиж байгаа юм. Дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харъяа хэлтэс албадууд бүрэн бүрлэдэхүүнээрээ нэг үгээр хэлвэл хөдөлгөөнт офис хэлбэрээр хороо бүр дээр ажиллаж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногт 21, 27, 5,22,8,10 дугаар хороодын иргэдийн дунд уг өдөрлөгийг зохион байгууллаа.
|
|
дэлгэрэнгүй
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 50 |
|
Мэндчилгээ
Хан дөрвөн хайрханы нэг Баянзүрх хайрханаараа нэрлэгдсэн, нийслэл их хотынхоо наран ургах зүгт байрладаг манай дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт хуулийн хэрэгжилт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөв зохистой зохион байгуулж, хүний хөгжлийг хангах нийгэм, соёлын таатай орчин, өргөн боломжийг бүрдүүлэхийн төлөө ардчилсан сайн засаглалын зарчим, иргэдийн оролцоонд тулгуурлан төр захиргааны байгууллагын чадавхийг нэмэгдүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна...
|