Өнөөдөр : 2010 оны 09-р сарын 08-ны өдөр         |

Холбоосууд











Санал асууга

Манай дүүргийн вэб сайтаас та ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ
 

Санал асуулга

Манай Дүүргийн цахим хуудас танд таалагдаж байна уу.
 

Хэрэглэгч нэвтрэх




Сануул
4-р хорооны танилцуулга

Эрхэм зорилго
Төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэж, өрхийн амьжиргааны өнөөгийн түвшинг шинэ шатанд гаргаж, эвсэг хамт олон бүрдүүлэн ажиллахад оршино.


Зорилт
Иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх, хууль, журам, тогтоол, шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтуудыг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчилах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох

 

Үйл ажиллагааны чиглэл
УИХ-аар батлагдсан хууль, дээд байгууллагын тогтоол, шийдвэр, засгийн газрын болон Нийслэл, Дүүргийн үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн оны зорилтыг дэвсгэр нутгийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд сурталчилах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцож, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх



Танилцуулга
Тус хороо нь 1961 онд үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд Магсаржав, Гочоо, Сандагдорж, Чой, Чимэддамба, Даваасаүрэн, Амаржаргал, Лхагва, Дамдиндорж, Алтан-Авдар, Лхамсүрэн, Ганхүрэл нарын 13 Засаг дарга ажилласан бөгөөд одоо Д.Батчимэг 14 дахь Засаг даргаар ажиллаж байна. Мөн тус хороо нь одоогоор 3698 өрх, 12521 хүн амтай, 10 га нутаг дэвсгэртэй, орон сууцны 58 байр, нийтийн 5 байр, гэр хороолол хосолсон гэсэн бүтэцтэй юм.
Хорооны хилийн цэс нь урд талаараа зүүн 4 замаас Жуковын музей, баруун талаараа зүүн 4 замаас цэргийн хотхон, зүүн талаараа Жуковын музейгээс монел-цэргийн хотхоны гэр хороолол хүртэл 2,5,7,21-р хороодтой тус тус хиллэдэг. Мөн ХХЕ газар, Монгол цэргийн музей, 124, 084, 253 дугаар цэргийн ангиуд, Их Засаг их сургууль, орос14 дүгээр дунд сургууль, ХААН банк, СХЗҮ төв, Жин хэмжүүр зэрэг байгууллагуудаас гадна худалдаа үйлчилгээний 160 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 10 СӨХ үйл ажиллагааявуулдаг.


Бүтэц зохион байгуулалт
Тус хороо нь Хорооны иргэдийн Нийтийн Хурал, хорооны Засаг дарга, зохион байгуулагч-1, нийгмийн ажилтан-1, иргэний бүртгэл хариуцсан зохион байгуулагч-1, хөдөлмөр халамжын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1, 12 хэсгийн ахлагчтай, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй.


Хорооны нийт хамт олон



Холбоо барих утас
Хорооны байр 452749
Өрхийн эмнэлэг 70151291
Цагдаагийн хэсэг 102,70150675

Байршил:
Жуковын хөшөөний баруун талд,“Американ дэнж хотхоны ” зүүн талд, орос14 дүгээр сургуулийн чанх урд талд 4 дүгээр байрны 1 дүгээр орц, 1 давхарт голын хаалга.